+976 7011 2844 info@militarymuseum.mod.gov.mn
+976 7011 2844 info@militarymuseum.mod.gov.mn

ОЛОН УЛСЫН МУЗЕЙН ӨДРИЙН ХҮРЭЭНД …

Олон улсын музейн өдрийг анх 1977 онд Москва хотод болсон Олон улсын музейн зөвлөлийн 11 дүгээр ерөнхий бага хурлаар жил бүрийн 5 дугаар сарын 18-ны өдөр тэмдэглэж байхаар тогтжээ.Монгол Улс тус өдрийг 1998 онд анх тэмдэглэсэн ба 2003 онд Олон улсын музейн зөвлөлийн Монголын Үндэсний хороо байгуулагдсанаас хойш тасралтгүй 17 жил тэмдэглэж байна. Энэ өдрүүдэд бусад улс орнуудын музей бүр тодорхой сэдвийн дор олон нийтэд зориулсан үйл ажиллагааг зохион байгуулдаг. 2020 онд эл өдрийг “Тэгш байдлын төлөөх музей: Олон янз байдал ба тэгш хамруулах” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Монгол цэргийн музей нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан цахим болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэдэд музейн үйл ажиллагаа, үзэсгэлэн, үзмэр, эд өлгийг цувралаар сурталчлан таниулж, түүгээр дамжуулан цэргийн түүхийн мэдлэг, мэдээллийг иргэдэд түгээн ажиллаж байна.
Мөн дээрх сэдвийн хүрээнд нийгмийн тэр бүр хүрч үйлчлэх боломж хомс бүлгийн тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдэд дохионы хэлээр музейн үзмэр, эд өлөг, цэргийн түүхийг сурталчлах болон хүүхдийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага зэрэг газарт нүүдлийн музейг хүргэж монгол цэргийн түүхээр аялуулахыг зорьж ажиллалаа.
Олон улсын музейн зөвлөл нь тухайн жилийн Олон улсын музейн өдрийн сэдэвт тохирсон зурагт хуудас гаргадаг бөгөөд энэ удаад “Тэгш байдлын төлөөх музей: Олон янз байдал ба тэгш хамруулах” сэдвийн хүрээнд бүтээлчээр хандаж болохуйц зурагт хуудас гарсан бөгөөд Монгол цэргийн музейн уриалгын самбарт ажилтан албан хаагчдын гэр бүл, үр хүүхдүүд нэгдэж бүтээлээ ирүүллээ. Мөн хүүхдийн сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын хүүхдүүд Монгол цэргийн музейн үйл ажиллагааг дэмжиж бүтээлээ ирүүлсэн юм.

Санал нэгдэх
Мэдэгдэнэ үү
guest
0 Сэтгэгдэл
Бүх сэтгэгдэлийг харах
0
Энэ талаархи санал хүсэлтээ үлдээнэ үүx
()
x